“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-21 18:31:18
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж гарлаа.


“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2025”

МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

Зорилго:

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино.


Ерөнхий зохион байгуулагч:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Хамтран зохион байгуулагч:

  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
  • Боловсролын яам
  • Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл
  • Боловсролын ерөнхий газар
  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг
  • Монголын Хүүхдийн урлан бүтээх төв
  • Монголын Урчуудын эвлэл
  • Монгол Улсын Их Сургууль
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
  • Олон улсын Монгол уран бичлэгийн холбоо
  • Бичиг соёл төв 

ТАВИГДАХ ШААРДЛАГА 

Хамрах хүрээ: Уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид


Ангилал:

Уран бүтээлчид

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Оюутнууд

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Сурагчид

  • 11-12 дугаар анги:Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
  • 8-10 дугаар анги: Бийрийн болон үзгийн хичээнгүй тиг, жаазалсан байх

Санамж:

  1. Бүтээлийн ард овог, нэр, утасны дугаар, эрхэлж буй ажил, албан тушаал болон бүтээлийн нэр, төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичих
  2. Товч танилцуулга, зургаа цахим хаягаар илгээхдээ гарчиг хэсэгт овог, нэрээ бүтээлийн нэрийн хамт тодорхой бичих 

Бүтээлийг хүлээж авах газар: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв


Цахим хаяг: khuukhdiinurlan@gmail.com 


Холбогдох утасны дугаар: 99978546, 88555616, 99880509


Бүтээл хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр 14-ний өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг

関連ニュース