ТӨВ: Нийтийн номын санд 160 гаруй ном хандивлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ 
                                                                    Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Пёнтэг хотын дэмжлэгээр аймгийн Нийтийн номын санд 6 сая төгрөгийн 160 гаруй ном хандивлалаа.
Үүнд солонгос хэл сурах сонирхолтой хүүхэд, залууст зориулсан сурах бичиг, танин мэдэхүй, үлгэр, уран зохиолын ном гэх мэт олон төрөл багтжээ.
 
Төв аймаг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пёнтэг хот хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус хотоос 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, номын сангийн барилгыг шинэчлэн засварлаж байсан юм.
Төв аймгийн Нийтийн номын сан нь 36 мянга гаруй номын фондтой, уран зохиолын ном их байдаг бөгөөд тогтмол танхимаар үйлчлүүлэгч 13 мянга гаруй, байнгын уншигч хоёр мянга гаруй байдаг байна.

 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    