ДОРНОГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэлийг 86.3 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-05 15:36:32

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 5  /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 86.3 хувьтай хангажээ.


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын 56 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгаврын хүрээнд аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 273 тонн бүдүүн тэжээл, 237 тонн хүчит тэжээл, сумдын нөөцөд 547 тонн бүдүүн тэжээл, 474 тонн хүчит тэжээл нийт 820 тонн бүдүүн тэжээл, 711 тонн хүчит тэжээл бэлтгэх шаардлагатайгаас одоогийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 824 тонн бүдүүн тэжээл, 297 тонн хүчит тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 527,7 тонн  бүдүүн тэжээл, 70 тонн хүчит тэжээл  бэлтгэсэн байна.


Аймгийн хэмжээнд малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг иргэд, малчидтай хамтран энэ онд 98.5 га талбайд малын тэжээлийн ургамал тариалж, ургацын урьдчилсан балансаар 390 тонн малын тэжээл хураан авах тооцоо судалгаа гарснаас 176 тонныг бэлтгээд байгаа юм.

関連ニュース