Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч биржийн арилжаа идэвхжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-10 15:22:29

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/.  Оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч 93 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээлэв.


Монгол Улс  2025 онд нүүрсний экспортыг 85 сая тоннд хүргэх зорилт тавиад байна.


Нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад биет хэмжээгээр 1.7 сая тонн буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.


Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн арилжаагаар борлуулж байна. Энэ онд нийт 937 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулжээ.

 

関連ニュース