СҮХБААТАР: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-17 15:07:47

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болж, нийт 11 албан хаагч тангараг өргөлөө.

 

Тангараг өргөсөн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.


 

Мөн Удирдлагын академийн эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн албан хаагчид энэ үеэр сертификатаа гардан авсан юм.

 

Тус ёслолд Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь Салбар зөвлөлийн дарга П.Мөнхжаргал, Төрийн албаны зөвлөлийн гишүүд болон хэлтсийн дарга нар оролцож, тангараг өргөсөн нийт албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.


 

関連ニュース