СҮХБААТАР: Боловсролын байгууллагын тогооч нар ур чадвараа дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-24 17:28:44

Баруун-Урт 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэг, дотуур байрын тогооч нарХүүхдийн хоолны мэргэшүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж ур чадвараа дээшлүүллээ.

 

Дээрх хөтөлбөрт боловсролын байгууллагын 61 тогооч, хоол зүй нар дөрөв хоногийн цахим, зургаа хоногийн танхимаар хоол хийх онол болон дадлагын сургалтад хамрагдсан юм.

 

Сургалтын үр дүнд тогооч, хоол зүйч нар хүүхдийн 80 төрлийн иж бүрдэл хоол хийх арга зүйд суралцавСургагч багшаар Монгол Улсын хоол үйлдвэрлэлийн технологийн зөвлөх инженер Ц.Байгалмаагаар ахлуулсан баг ажиллаж, дадлага ажлыг удирдан явуулжээ.


 

Аймгийн Засаг даргын 2025 оны А/82 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсанОрон тооны бус хүүхдийн хоолны зөвлөлбайгуулагдсан бөгөөд тус зөвлөл сургалтын дадлагын үйл ажиллагаатай танилцсан байна.  

関連ニュース