ОРХОН: Томуу, томуу төст өвчний тархалт буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-23 15:59:47

Баян-Өндөр,2025 оны арванхоёрдугаар сарын 23/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд томуу томуу төст өвчин дэгдэлтийн түвшинд байсан тул уртасгасан цагаар ажиллаж байсан. 12 дугаар сарын 15-19-ний хооронд өнгөрсөн 7 хоногт ажилласан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт  53 эмч ажиллажээ.


Нийт гэрийн эргэлт 1756 хийсэн ба өмнөх 7 хоногтой харьцуулахад 697 тохиолдол (28.4%)-оор буурсан байна.


Гэрийн эргэлтэд цахимаар 166 (9.5%), утсаар  842 (47.9%), гэрээр 748 (42.6%)  иргэдийг эргэжээ.


Мөн бусад тусламж, үйлчилгээний чиглэлээрамралтын өдрүүдэд нийт 92 хүн үзүүлсэн нь өмнөх оноос 42.5%-иар буурсан байна.


Үүнээс хүүхэд 53 (57.6%) байна. Томуу, томуу төст өвчний тархалт буурч буйтай холбоотой өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг өнөөдрөөс цуцалж байна.


Иймд иргэд та бүхэн олон нийтийн газраар маск зүүж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амбулаторийн цагаар 08-17 цагийн хооронд үйлчлүүлэхээр боллоо. 

関連ニュース