СЭЛЭНГЭ: Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Игахавара Мисарү ажлын айлчлал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-24 19:01:14

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт "Нутгийн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусган ажиллаж байна.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт Сэлэнгэ аймгийн залуусыг хамруулах чиглэлээр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Игахавара Мисарү нар өнөөдөр харилцан санал солилцлоо.

 

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын залуучуудыг олон улсын түвшинд боловсрол эзэмшүүлж улмаар Монгол-Японы урт хугацааны найрсаг харилцаа, хамтын хөгжлийг дэмжих зорилготой хөтөлбөр юм.

 

Энэхүү тэтгэлэг нь жил бүрийн 4 дүгээр сард зарлагддаг байна.

関連ニュース