Өвөлжилт хүндрэлтэй сумдад туслах аян зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн ихэнх сумд цагаанаар зудархуу байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсэн сумдад туслах "Сэтгэлийн үндэс" аяныг Хүслэн Хүүхдийн Оролцооны Удирдах Зөвлөлийнхөн санаачлан зохион байгуулж байна.
Энэ зун ихэнх нутгаар өвс тэжээлийн гарц дунд зэрэг Норовлин сумын хойд, Дадал сумын нутгаар ургац тааруу байсантай холбоотойгоор малын бэлчээр хомсдож, малчдын хувьд ахуйн хэрэглээний дутмаг байдалд орох эрсдэл үүсээд байгаа юм.
Иймд Хүслэн ХОУЗ-өөс "Сэтгэлийн үндэс" аяныг Хэнтий аймгийн Чингис хотын аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, ЕБС-уудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж, одоогоор 50 гаруй байгууллагад хандаад байгаа аж.
Аяны хүрээнд ЕБС-ийн 1 ангиас 2 ширхэг малын нэмнээ, 2 боодол шүдэнз, 3 ш бээлий, 1 шуудай хивэг болон овъёос, Албан байгууллагаас 50 боодол өвс, 2 шуудай овъёос, 2 шуудай хивэг, 5 ш малын нэмнээ бэлтгүүлэхээр заасан байна.
"Сэтгэлийн үндэс" аян 11 дүгээр сарыг дуустал явагдах юм.
Д.Одонтунгалаг