Иран улс “Boeing”-оос 80 нисэх онгоц худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-13 13:25:25

ТЕГЕРАН. /IRNA/. Иран улс 1979 оны Лалын хувьсгалаас хойших хугацаан дахь хамгийн том гэрээг Америкийн компанитай байгууллаа.

Ираны төрийн мэдлийн “IranAir” компани АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компаниас зорчигч тээврийн 80 нисэх онгоц худалдаж авахаар 16.6 тэрбум долларын өртөг бүхий гэрээнд өнгөрсөн ням гарагт гарын үсэг зурсан байна.

“Boeing” компани ирэх 10 жилийн хугацаанд “Boeing 737” болон “Boeing 777” загварын нисэх онгоцуудыг Иранд нийлүүлэх аж.

Иран улс цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилгоор хэрэгжүүлэхийг зөвшөөрсний хариуд АНУ болон бусад томоохон гүрнүүд Тегераны эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцална гэдгээ өнгөрсөн оны долдугаар сард мэдэгдсэн билээ. Үүний дараа нисэх онгоц худалдан авах гэрээ байгуулах боломж бүрдсэн юм.

Г.Доржханд



 

関連ニュース