Мал, махны үнэ ханш өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-20 10:44:53

Мал тооллого дуусч, хүйтний эрч нэмэгдэх төлөвтэй байгаа учраас Ховдод идэшний мал, махны үнэ ханш өмнөх сарыг бодвол өсөх хандлагатай  байна.

Мал тооллого эхэлсэнтэй холбоотой 350,0-400,0 мянган төгрөгийн ханштай байсан үхэр энэ оны 12 сарын 15-ны байдлаар 500,0-1000,0 төгрөг болж малын үнэ өслөө.

Энэ жил Ховд аймагт малын гоц халдварт мялзан төст өвчин гарсантай холбогдуулан бог малыг вакцинжуулсан учир энэ жил хонь, ямааны мах худалдан авахаас иргэд татгалзаж байгаа юм. Учир нь нядалсан малын махыг вакцин хийсэн, хийгээгүй эсэхийг ялгаж таних аргаггүй юм.

Ховд аймгийн зах дээр мах зардаг худалдагчид ард иргэдийн худалдан авах чадвар муудаж 2-3 кг мах худалдаж авдаг хүн ховор болж, зарим хүмүүс өдөр, өдөрт 200-500 граммаар мах авч байна.

Энэ нь нэг талаар айлууд өвлийн идшээ хангалттай базааж, захаас мах худалдан авахгүй байгаатай холбоотой хэдий ч хүнс, барааны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг дахин нэмэгдсэнээс орлого багатай иргэдийн худалдан авах чадвар муудсаныг харуулж байна.

Тус аймгийн зах дээр махны үнэ ханш энэ сарын 15-ны байдлаар хонь 1кг 4500 төгрөг,  гулууз 1кг 3500 төгрөг, ямаа 1кг 4000 төгрөг, гулууз 1кг 2500 төгрөг, үхэр 1кг 4000-6000 төгрөг, адуу 1кг 2000-4000 төгрөгийн үнэтэй байна.

А.Бямбасүрэн

 

 

関連ニュース