Сирид гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭДАМАСК. /Xinhua/. Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний бүлэглэлүүд хоорондын гал зогсоох хэлэлцээр орон нутгийн цагаар пүрэв гарагийн 22:00 цагаас хэрэгжиж эхэллээ.
Орос болон Туркийн зуучлалаар Сирийн дайсагнагч талууд улс орон даяар гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан юм.
“Сири дэх хүний эрхийг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш тус улсад нөхцөл байдал тайван байна.
2016 он гарснаас хойш Сирид гурав дахь удаагаа гал зогсоож байгаа нь энэ юм. АНУ ба Оросын зуучлалаар хоёр болон гуравдугаар сард гал зогсоосон боловч талууд удалгүй байлдаж эхэлсэн билээ.
ОХУ ба Туркийн зуучлалаар сүүлд байгуулсан гал зогсоох хэлэлцээр нь таван жил гаруй үргэлжилж буй Сирийн иргэний дайныг зогсооход тус нэмэр болох эсэх ажиглагчдын анхаарлыг татаж байна.
2011 оны гуравдугаар сард болсон Ерөнхийлөгч Башар Аль Асадын засаг захиргааны эсрэг бослого нь иргэний дайн болж хувирсан билээ. Иргэний дайн 300 мянга орчим хүний аминд хүрч, дөрвөн сая орчим хүнийг хөрш улс орнууд болон Европын улсууд руу дүрвэхэд хүргэсэн юм.
Г.Доржханд