Шүүхийг үйлчилгээний байгууллагын жишгээр хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймаг дахь Шүүхийн тамгын газраас санаачлан, тус шүүхтэй хамтран ажилладаг нийт харилцагчидтай 2энэ оны эхэнд шүүхийн байранд хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Хамтарсан уулзалтыг Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн удирдан зохион байгуулж, шүүхийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа явдалд харилцагч байгууллага, иргэдэд талархал илэрхийлэн, цаашид хамтран ажиллах чиглэлээ танилцуулсан байна.
Шүүхийн тамгын газраас 2017 онд шүүхийг үйлчилгээний байгууллагын жишгээр хөгжүүлэх, өөрчлөн зохион байгуулах зорилгыг харилцагчдад танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлд төсвийн хэмнэлтийн бодлогыг шүүхэд хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Цаашид урт хугацаанд үр бүтээлтэй хамтран ажиллахад анхаарах асуудал, бүтээгдэхүүний өртгийг хямдруулах, үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр харилцан ярилцлаа. Хамтарсан уулзалт үр дүнтэй болж, зарим харилцагчдын зүгээс нийлүүлж буй бүтээгдэхүүний үнийг тодорхой хэмжээгээр бууруулах, чанарыг сайжруулах, хамтын ажиллагааг нягтруулах талаар санал гаргаж, цаашид хамтран ажиллах гэрээг шинэчлэнэ гэж Шүүхийн Мэдээлэл Лавлагааны албанаас мэдээллээ.
А.Бямбасүрэн