Хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах захирамж гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДОн гарснаас хойш Ховд аймагт ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж БОЭТ-ийн Хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Хүүхдийн 45 ортой тус тасагт энэ оны 01-р сарын 14-ний байдлаар 78 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол тасгийн амбулаториор өдөртөө 0-5 насны 100-150 хүүхэд үзүүлж, зөвлөгөө авч байна.
Эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан нэмж хүүхдийн 3 их эмч амбулаторийн үзлэг хийж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, өрхийн эмнэлгүүд ч уртасгасан цагаар ажиллаж байна.
Томуу, томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 15,2 хувийг эзэлж, дэгдэлт хэлбэрээр бүртгэгдсэн учраас Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 13 ны өдрийн А/07 тоот захирамжаар Хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах захирамж гараад байна.
Уг захирамжаар сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагууд 2017 оны 01-р сарын 16-аас эхлэн 2017 оны 01-р сарын 21 хүртэл 7 хоногийн хугацаанд түр ажиллахааргүй болж байна.
Өвчлөлийн байдалд хяналт тавьж, цаашид авах арга хэмжээг төлөвлөн холбогдох удирдлагуудыг мэдээ, мэдээллэр хангаж ажилахыг Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амаржаргалд даалгалаа.
Мөн жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхдүүд ханиад томуу хүрч, эмчлэх,асруулах зайлшгүй шаардлагатай тохиолдолд гурав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг байгууллагын захирал,эрхлэгч нарт зөвшөөрсөн байна.
А.Бямбасүрэн