Өвөрхангай аймгийн тэргүүний сум, агентлаг шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-14 21:01:37

Өвөрхангай аймгийн хэмжээнд гал бичин жилд үйл ажиллагааны үр дүнгээрээ манлайлсан тэргүүний сум, агентлаг шалгараад байна.

Сумдын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, төсвийн байгууллагуудын 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн тэргүүний сум, агентлагийг шалгаруулсан юм.

Хужирт, Баян-Өндөр, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол гэсэн таван сум аймгийн шилдэг сумаар шалгарсан бол шилдэг агентлагаар аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар Онцгой байдлын газар тус тус шалгарчээ. 2016 оныхоо үйл ажиллагаагаар шалгарсан эдгээр таван сум, гурван агентлагийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулах юм байна. 

Б.Батчимэг

関連ニュース