"Брексит"-тэй холбоотойгоор Тони Блэйр улс төрд эргэж ирэхээ мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-01 10:31:48
МОСКВА. /TASS/. 1997-2007 онд Засгийн газрыг тэргүүлж байсан Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс Их Британи улс гарахтай холбоотойгоор улс төрийн амьдралд идэвхтэй оролцохоор эргэн ирж байгаа ажээ. Энэ тухай “Mirror” сонинд мэдээлсэн байна.

"Брексит" нь улс төрд илүү идэвхтэй оролцох сэдлийг надад өгсөн. Түүхэн үе мөчид би дуугүй суумааргүй байна. Дуугүй байгаад байх нь надад улс орон хамаагүй гэсэнтэй адил юм” хэмээн нэрт улс төрч хэлснийг тус сонин иш татжээ. Блэйрийн үзэж байгаагаар, Брексит болон ЕХ-Их Британийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулах нь  тус улсад хохирол учруулах аж.

2 дугаар сард Блэйр Их Британийг ЕХ-ны бүрэлдэхүүнд хэвээр байлгахыг дэмжиж байгаагаа мэдэгдэж байсан юм.
О.Барс 

 

 

 



関連ニュース