Жан-Мари Ле Пен охиноо сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-05-01 14:38:35
МОСКВА./TASS/. Ноён Жан-Мари Ле Пен өөрийн охин болох “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялна гэдэгт итгэлтэй байгаа аж.

“Би түүний явуулж буй сонгууль кампанит ажлын явцыг ажигласан. Тэрбээр тун шийдвэртэй, зоригтой байна. Түүний кампанит ажлыг би “ядуусын кампанит ажил” гэж нэрлэмээр байна. Тийм учраас миний охин сонгуулийн хоёрдугаар шатанд ялах магадлал илүү байгаа юм. Түүний гол үүрэг бол Франц орон болон францчуудыг аврах явдал билээ” гэж Жан-Мари Ле Пен ярьсан байна.

Марин Ле Пен Франц орныг хамгаалах, түүний нэгдмэл байдлыг хангахын төлөө байгаа бол түүний өрсөлдөгч болох Э.Макрон глобалчлал болон хэт либералчлалын төлөө байгаа учраас миний охины ялах боломж илүү байна гэж эцэг Ле Пен онцолжээ.

Өдөр бүр явуулж буй олон нийтийн санал асуулгын дүнг харвал, Э.Макроныг сонгогчдын 60 хувь нь дэмжиж байгаа бол Марин Ле Пений төлөө 40 хувь нь саналаа өгөхөд бэлэн байна.
Х.Сарнай


関連ニュース