Японы хамгийн том байлдааны хөлөг онгоц Америкийн хөлөг онгоцуудыг хамгаалахаар хөдөллөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Nikkei/. Японы Өөрийгөө хамгаалах хүчний Тэнгисийн цэргийн хүчний хамгийн том байлдааны хөлөг онгоц АНУ-ын хөлөг онгоцуудыг хамгаалахаар боомтоос хөдөллөө. Япон улс өнгөрсөн оны гуравдугаар сард аюулгүй байдлын шинэ хууль баталснаас хойш АНУ-ын хөлөг онгоцуудыг хамгаалахаар анх удаагаа хөлөг онгоцоо илгээж байгаа нь энэ юм.
Японы нисдэг тэрэг тээгч “Изүмо” хөлөг онгоц өнөө өглөө Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инадагийн тушаалаар Токио хотоос баруун өмнөд зүгт орших Канагава мужийн Ёкосүка хот дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний баазаас хөдөлжээ.

249 м урт бөгөөд 9 хүртэлх тооны нисдэг тэрэг тээвэрлэх хүчин чадалтай “Изүмо” хөлөг онгоц өнөөдөртөө багтан Номхон далайд яваа Америкийн хангамжийн хөлөг онгоцтой нийлж, уг онгоцыг цааш хамгаалан явах аж.
АНУ-ын хангамжийн хөлөг онгоц нь Японы баруун нутгийн Шикокү арлын усанд яваа АНУ-ын тэнгисийн цэргийн флот, үүний дотор “Carl Vinson” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг түлшээр цэнэглэхээр явж байгаа юм.
Умард Солонгосын тал “Carl Vinson”-ыг живүүлнэ гэж сүрдүүлсэнтэй холбоотойгоор Япон улс ийм арга хэмжээ авч байгаа ажээ.
Өнгөрсөн онд баталсан аюулгүй байдлын тухай шинэ хуульд заасны дагуу Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн ажиллагаа явуулахад шаардагдах хязгаарлагдмал тооны зэвсгээр АНУ-ын зэвсэгт хүчнийг хамгаалж, тэдэнд дэмжлэг үзүүлэх боломжтой болсон юм.
Дэлхийн II дайны дараа батлагдсан Японы Үндсэн хуульд “өөрийгөө хамгаалахаас бусад тохиолдолд аливаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг.

Г.Доржханд