Умард Солонгосын пуужинг амдан устгах THAAD систем ажиллаж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын зүгээс аюул заналхийлэл нэмэгдэж байгаагийн эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор байрлуулсан THAAD буюу баллистик пуужинг замд нь устгах дэвшилтэт технологийн системийг тойрсон асуудал, үйл ажиллагааны зардалтай холбоотой маргаан байгаа хэдий ч тус системийг ажиллуулж эхэлсэн тухай Өмнөд Солонгос дахь АНУ-ын армийн командлал өнөөдөр мэдэгдлээ.
Америкийн армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “одоо энэ системийг ашиглан Умард Солонгосын пуужингуудыг замаас нь амдан устгаж, Өмнөд Солонгосыг хамгаалах боломжтой боллоо” гэв.
Гэхдээ THAAD бүрэн хүчин чадлаараа ажиллахад дахиад хэдэн сарын хугацаа хэрэгтэй гэж албаны хүмүүс хэлэв.
Умард Солонгос удаа дараа пуужин хөөргөн туршиж, Америкийн байлдааны хөлөг онгоцууд болон шумбагч онгоц Солонгосын хойгт ирээд байгаатай холбоотойгоор бүс нутгийн байдал улам хурцдаад байгаа юм.
THAAD-ыг долоо хоногийн өмнө Өмнөд Солонгосын Умард Кёнсан аймгийн Сонжү хошуун дахь гольфын талбай байсан газарт суурилуулсан билээ.
Орон нутагт нь уг системийг байрлуулсныг нутгийн оршин суугчид эрс эсэргүүцэж байгаа юм.

Энэ системийг байрлуулснаар хариу довтолгооны бай болох магадлал өндөр байгаа учир ойролцоох суурингуудын оршин суугчдын амь насанд аюул учрахгүй гэсэн баталгаа байхгүй гэж зарим хүмүүс үзэж байна.

Г.Доржханд