Европ руу аялах нь аюултай гэж Төрийн Департамент анхааруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./VOA/.АНУ-ын Төрийн Департамент мэдээлэл гаргаж, Франц, Орос, Швед, Их Британид саяхан болсон хэрэг явдлуудын талаар иргэдэд анхааруулга өгчээ. Тус байгуулллагын үзэж байгаагаар, “Лалын улс”, "Аль-Каида" бүлэглэлүүд Европ тивд террорист халдлага үйлдэх магадлал өндөр байгаа аж.
Төрийн Департаментаас өвлийн баяруудын өмнөхөн гаргасан Европ руу аялахтай холбоотой анхааруулгын хүчинтэй хугацаа энэ оны 2 дугаар сард дуусчээ. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч мэдэгдэхдээ "шинэ анхааруулга нь ямар нэгэн тодорхой бодит аюул заналхийллийг иш үндэс болгоогүй, зөвхөн террорист халдлага гарч болзошгүй гэдгийг л анхааруулсан зүйл" гэжээ. Анхааруулгын хугацаа 9 дүгээр сарын 1-нд дуусах юм.
Мөн АНУ-ын иргэдэд хандан худалдааны төвүүд, засгийн газрын байгууллагууд, зочид буудал, клуб, ресторан, шашны сүм дуган, цэцэглэгт хүрээлэн, нисэх онгоцны буудал болон террористуудын бай болж болзошгүй бусад газруудаас хол байхыг анхааруулжээ.

О.Барс