Сирид аюулгүйн бүсүүд байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АСТАНА. /KAZINFORM/. Астана хотноо болсон хоёр өдрийн хэлэлцээний эцэст баталгаа олгогч орнууд болох ОХУ, Иран, Турк улсын төлөөлөгчид Сирид аюулгүйн бүсүүд /zone of de-escalation/ байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Сүүлийн хоёр өдрийн хугацаанд Астанагийн хэлэлцээрт оролцогчид байлдааны ажиллагааг зогсоох тухай хэлэлцээрийн хэрэгжилтийн байдлыг хянан үзлээ. Үүний дараа баталгаа олгогч орнууд Сирид аюулгүйн бүс байгуулах тухай санамж бичгийг батлахаар тохиролцсон” гэж Казахстан улсын Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахманов мэдэгджээ.
Меморандумд дурдсанаар, хүчирхийллийг зогсоох, хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах, Сирийн хямралыг улстөрийн аргаар шийдвэрлэх үйл явцыг урагшлуулах үүднээс аюулгүйн бүсүүдийг байгуулахаар тогтсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев хэлэхдээ “5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн эдгээр бүсүүдэд байлдааны ажиллагаа бүрэн зогсоно” гэж мэдэгдлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “гал зогсоох тохиролцоо сахин мөрдөгдөх эсэх нь аюулгүйн бүсүүдэд байгаа зэвсэгт сөрөг хүчний анги нэгтгэлүүд төдийгүй Жабхат ан-Нусра зэрэг террорист байгууллагуудаас шалтгаална” гэв.

Х.Сарнай