Консервативчуудад саналаа өгөхгүй байхыг Пхеньян уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр консерватив үзэлт хүнийг дахин сонгож болохгүй гэж Умард Солонгос өнөөдөр мэдэгдлээ.
Умард Солонгосын энэ мэдэгдлийг Өмнөд Солонгосын улс төрд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого гэж Сөүл үзэж байна.
Умард Солонгосын гол сонин болох “Rodong Sinmun”-ы өнөөдрийн дугаарт “Өмнөд Солонгосын улс төрийн амьдралаас консерватив үзэл баримтлалтай намыг арчин хаях хэрэгтэй” гэжээ.
Авлига болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугианд холбогдон албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн халааг авах хүнийг сонгохоор өмнөд солонгосчууд өнөөдөр саналаа өгч байгаа юм.
Консерватив үзэлт улс төрч Пак одоо шоронд хоригдож байгаа билээ.
“Rodong Sinmun” сонинд “Пакийг шийтгэсэн шигээ түүний хамсаатнууд болох консервативчуудын утсан хүүхэлдэйнүүдийн намыг энэ сонгуулиар шүүх хэрэгтэй” гэжээ.

Г.Доржханд