Францын шинэ ерөнхийлөгчид тулгарах таван сорилт
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /AFP/. Өнгөрсөн ням гарагт болсон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн II шатанд ялсан төвч үзлийг баримтлагч Эммануэль Макроны хувьд ерөнхийлөгчийн тангараг өргөснийх нь дараа олон сорилт тулгарах шинжтэй байна. Түүнд одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ сарын 14-нд албан тушаалаа шилжүүлэн өгнө.
Өдгөө 39 настай Э.Макрон хуваагдсан улс орноо нэгтгэж, ажлын байрыг нэмэгдүүлж, Европын Холбоотой /ЕХ/ харилцаага бэхжүүлэхийн зэрэгцээ улс орондоо шинэчлэлт хийх хэрэгтэй. Гэхдээ түүний хувьд хамгийн тулгамдсан асуудал бол ирэх сард болох парламентын сонгуульд өөрийн “En Marche” намаа олонхын суудалтай болгох явдал юм.
Франц орноо дахин нэгтгэх нь
Европын талыг баримтлагч төвч үзэлтэн бөгөөд эдийн засгийн сайд асан Э.Макрон ард иргэд нь хуваагдаж хагаралдсан улс орныг удирдах гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн I шатанд ЕХ, даяаршил болон “элитүүд”-ийг шүүмжилдэг хэт туйлшрамтгай нэр дэвшигчдийг францчуудын бараг тал хувь нь дэмжсэн билээ .
Франц улс газарзүйн хувьд “хоёр хэсэгт” хуваагджээ. Эхнийх нь илүү хотожсон, илүү баян чинээлэг бөгөөд шинэчлэлтэд нээлттэй Франц. Нөгөөх нь нутгийн хойд хэсэгт төвлөрсөн, хөдөөгийн “эмзэг давхаргынхан"-аас бүрдэх Франц улс. Сүүлийн Францын оршин суугчид Э.Макроны өрсөлдөгч болох хэт барууны үзэлт Марин Ле Пений төлөө саналаа өгчээ.
Итгэж найдаж байгаадаа биш харин Ле Пенийг төрийн эрхэнд гаргахгүйн тулд өөрт нь олон сонгогч саналаа өгснийг Э.Макрон мэдэж байгаа. Тиймээс парламентын сонгуулийн үеэр Э.Макрон намдаа төдийлөн тус хүргэж чадахгүй байж магадгүй юм.
"Өөрөөр хэлбэл, Э.Макрон ба Ле Пений хуваагдал гэдэг нь төвч үзэл баримтлалыг дэмжигчид ба хэт барууны үзлийг дэмжигчид гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн үндэсний шинж тэмдэгтэй холбоотой. Энэ хандлага парламентын сонгуулийн үеэр ч ажиглагдаж магадгүй” гэж шинжээч Стефан Розес үзэж байна.
Парламентад Э.Макроны нам дийлэнх олонх болох боломжтой юу?
Уламжлалт зүүний ба барууны үзэлт намуудыг нэгтгэн төвч үзэл баримтлалтай олонхыг бүрдүүлнэ гэж Э.Макрон амласан билээ.

Тэрбээр “En Marche!” буюу “Урагшаа!” намыг ердөө нэг жил хүрэхгүй хугацааны өмнө байгуулсан хэдий ч хэдэн зуун мянган дэмжигчтэй болж чадсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд тэрбээр нийт сонгогчдын дөрөвний нэг хувийнх нь саналыг авснаар II шатны сонгуульд Ле Пений хамт тунаж үлдсэн билээ. Харин II шатны сонгуульд тэрбээр нийт сонгогчдын бараг гуравны хоёрынх нь саналыг авсан юм.
Зургадугаар сарын 11 ба 18-нд болох парламентын сонгуульд Францын ард түмэн өөрт нь дахин итгэл хүлээлгэн намынх нь төлөө саналаа өгнө хэмээн ерөнхийлөгчийн сонгуульд илт давуугаар ялсан Э.Макрон найдаж байна.
Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхийн төлөөх тэмцэл
Ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь Франц улсад тулгамдаж буй гол асуудал гэж Э.Макрон үзэж байна.
Францад ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байна. Харин ЕХ-ны гишүүн бусад улс орны ажилгүйдлийн түвшин дунджаар 8.0 хувьтай байдаг байна. Тус улсын хөрш Германд л гэхэд ердөө 3.9 хувьтай байна.
Өмнөх ерөнийлөгч нарын нэгэн адил Э.Макроныг юу юунаас илүүтэйгээр хэр олон ажлын байр бий болгосноор нь дүгнэх болно. Тэрбээр албан тушаалаа авсныхаа дараах эхний саруудад тусгай зарлигууд гаргах замаар Францын хөдөлмөрийн хуулийг шинэчлэхээ амласан юм.
Өөрөөр хэлбэл тэрбээр албан тушаалаа авмагцаа парламентыг алгасан хөдөлмөрийн хуулийг өөрчлөх зарлиг гаргана гэсэн үг. Үүнийг Францын үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэн жагсаал цуглаан хийж магадгүй. Социалист Ерөнхий сайд Мануэль Валлс өнгөрсөн онд энэ тактикийг ашигласны улмаас францчууд эсэргүүцлийн жагсаал хийж байсан билээ.
Э.Макрон хөдөлмөрийн тухай хуулийг илүү зөөлрүүлж, чөлөөтэй болгож, аж ахуй нэгжүүдэд ногдуулдаг татварыг бууруулж, долоо хоногт 35 цаг ажиллах хязгаарлалтыг сулруулах замаар 2022 он гэхэд ажилгүйдлийн түвшинг 7 хувь болгон бууруулахыг зорьж байна.
Терроризмын аюул заналхийлэл
Ерөнхийлөгчийн сонгуулийн I шатны сонгууль болохоос ердөө гурван хоногийн өмнө Парис хотын төвд Елисейн өргөн чөлөөнд ажил үүргээ гүйцэтгэж явсан нэгэн цагдааг зэвсэгт этгээд хөнөөсөн нь Франц улс террористуудын овоо хараанд байгаа гэдгийг сануулсан билээ.
2015 оны нэгдүгээр сараас хойш Францад болсон террорист халдлагуудад 230 гаруй хүн өртөн амиа алдаад байна. Халдлагуудын ихэнхийг нь лалын босогчдын “Лалын улс” бүлэглэл үйлджээ.
Францын Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Марк Хекер хэлэхдээ “Францын лалын шашинт иргэд болон бусад хүн амын хоорондын хурцадмал харилцааг улам даамжруулах замаар энэ улс орны үндэсний эв нэгдлийг хагалан бутаргана гэдгээ “Лалын улс” хэзээ ч нуудаггүй” гэлээ.
Сири болон Ирак руу явж террористуудтай нэгдсэн Францын хэдэн зуун иргэн ойрын жилүүдэд эх орондоо буцаж ирж, аюул учруулж болзошгүй гэж тэрбээр үзэж байна
Энэ мэт асуудалд туршлагагүй Э.Макрон эдгээр сорилтыг даван туулж, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэж чадна гэдгээ шуурхай харуулах хэрэгтэй.
ЕХ-ны шинэчлэл
Их Британи гишүүнчлэлээсээ татгалзсан, цагаачлалын хямрал зэрэг дуулиан шуугианы дараа ЕХ-г эргэн нэгтгэхийн тулд Франц-Герман харилцаагаа бэхжүүлэх нь чухал гэж Э.Макрон үзэж байна.

Еврогийн бүсийн бодит төсвийг тооцоолж, байгаль орчин, аж үйлдвэр ба шилжилт хөдөлгөөнийг зохицуулах таван жилийн замын зургийг гаргахын тулд тэрбээр тангараг өргөснийхөө дараах эхний саруудад ЕХ-ны гишүүн орнуудад айлчлахаар төлөвлөж байна.
Мөн бүс нутагт хамтарсан ажиллагаа явуулж, аж үйлдвэрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар Европын батлан хамгаалах салбарыг хөгжүүлэхийг Э.Макрон эрмэлзэж байгаа юм.

Г.Доржханд