АНУ-ын ТТГ Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай газар байгуулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. Умард Солонгосын цөмийн зэвсэг ба баллистик пуужингийн аюул заналхийллийг сөрөн зогсох асуудлыг хариуцсан тусгай газрыг АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ байгуулжээ.
ТТГ-ын захирал Майк Помпео өчигдөр мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын зүгээс АНУ болон түүний холбоотнуудад учруулж буй ноцтой аюул заналхийллийг сөрөн зогсоход чиглэсэн ТТГ-ын хүчин чармайлтыг идэвхжүүлэх зорилгоор бид “Умард Солонгосын асуудал хариуцсан төв”-ийг байгууллаа” гэв.

Энэ шинэ төвд хэдэн хүн ажиллах талаар ТТГ мэдээлсэнгүй.
ТТГ-ын бусад 10 төв нь Африк, Ойрхи Дорнод, Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг гэх мэтчилэн тодорхой бүс нутгийг хариуцан ажилладаг байна.
Харин тодорхой нэг улсыг хариуцсан газрыг анх удаагаа байгуулсан нь энэ юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосыг “үндэсний аюулгүй байдалд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг” гэж үзэж байна.
Г.Доржханд