Пхеньян: Пуужингийн туршилт амжилттай болсон
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПХЕНЬЯН. /Kyodo/. Манай улс шинэ төрлийн дунд зайн тусгалтай баллистик пуужинг амжилттай хөөргөн туршлаа гэж Умард Солонгос мэдэгдлээ.
Тус улсын ням гарагт хөөргөн туршсан пуужин нь “Mars12" гэдэг пуужин гэнэ. Уг пуужин нь шумбагч хөлөг онгоцноос харвадаг дунд зайн тусгалтай баллистик пуужингийн шинэчилсэн хувилбар бололтой.
Умард Солонгос өчигдөр үүрээр баруун хойд нутгийн Пёнган аймгийн Кусон хотоос холгүй орших газраас Япон тэнгис рүү пуужин харвасан юм.
Орон нутгийн цагаар өнөө өглөөний буюу даваа гарагийн өглөөний 5:30 цагт Умард Солонгосын хийсэн мэдэгдэлд “удирдагч Ким Жөн Уны тушаалаар баллистик пуужинг амжилттай туршсан. Хүчтэй бөгөөд том цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой шинэ баллистик пуужингийн техникийн онцлог үзүүлэлтүүдийг бататган шалгахын тулд туршилтыг хийсэн” гэжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, пуужин 2111 км-ийн өндөрт хөөрч, хөөргөсөн газраас 787 км-ийн зайд тэнгист байсан байнд оновчтой туссан байна.

Г.Доржханд