Австрийн Канцлер: Засгийн газар огцорсноор парламентын сонгууль ирэх намар болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-15 09:28:49
ВЕНА./TASS/. Австрийн Социал демократ намын дарга бөгөөд тус улсын Канцлер Кристиан Керн хэлэхдээ "Засгийн газрыг унагасны хариуцлагыг эвслийн нэг субъект болох Австрийн Ардын нам үүрэх ёстой, тиймээс ирэх намар парламентын ээлжит бус сонгууль явуулна" гэлээ.

Тус улсын эвслийн засгийн газар одоогийн байдлаар Авсрийн Социал демократ нам /АСДН/, Австрийн Ардын нам /ААН/ гэсэн хоёр гол улс төрийн хүчнээс бүрдэж байгаа юм.

“Баасан гарагт ААН телевизийн камерын өмнө цаашид хамтран ажиллах боломжгүй, хамтын ажиллагаа дуусгавар боллоо гэж тодорхой мэдэгдсэнийг хэлэх хэрэгтэй. Яагаад ингэх болсон, яагаад чухам Гадаад хэргийн яаманд ийм мэдэгдэл хийсэн талаар яривал их цаг орох байх, гэхдээ одоо нөхцөл байдал нэгэнт ийм болсон болохоор ойрын саруудад шилжилтийн үед хэрхэн бэлтгэхээ тодорхой болгох шаардлагатай байна, одоо улсынхаа эрх ашгийн үүднээс ажил, шинэчлэлээ үргэлжлүүлэх хэрэгтэй байна” гэж канцлер К.Керн “ORF2” телевизийн “Мэдээллийн цаг” хөтөлбөрт оролцох үеэрээ хэлжээ.

Мөн канцлер хэлэхдээ "ААН-ын дарга Райнхольд Миттерленерийн араар улс нийтийн ажлыг бойкотолдог консерватив намын сайдууд Засгийн газарт байсан" гэдгийг дурдлаа. “ААН ямагт Засгийн газарт тэргүүлэх тухай асуудлыг тавьдаг байсан, тиймээс л бидний ажил явахаа байсан. Эвслийн засгийн газар байгуулагдсан мөчөөс эхлэн ААН-д бидэнтэй бүтээлчээр хамтран ажиллах хүсэлтэй Райнхольд Миттерленер тэргүүтэй фракц үүссэн, үүний зэрэгцээ энэ Засгийн газрыг амжилттай ажиллуулах сонирхолгүй хүмүүс ч бас байсан. Тэдгээр хүмүүс одоо ААН-д давамгайлах байр суурийг эзлэх болсон, тэгэхээр одоо бодит байдал ямар байгааг бүгд мэднэ” гэж Канцлер К.Керн ярьжээ.
О.Барс 

 

 

関連ニュース