Йемений нийслэлд булчин задрах тахалтай холбоотойгоор онц байдал зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН./BBC/. Хусит босогчдын хяналтад байгаа Йемений нийслэл Сана хотод булчин задрах тахал дэгдсэний улмаас онц байдал тогтоожээ.
Тус улсын Эрүүл мэндийн яам булчин задрах тахалтай тэмцэхэд туслалцаа үзүүлэхийг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад хандан уриаллаа.
Дайн байлдааны улмаас маш ихээр сүйдсэн Йемений эрүүлийг хамгаалах тогтолцоо тахлын тархалтыг зогсоож чадахгүй байж магадгүй гэж тус яам үзжээ.
5 дугаар сарын 11-нд НҮБ-ын мэдээлснээр, сүүлийн үед Йеменд тахлын улмаас 52 хүн амиа алджээ. Харин Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээгээр, 5 дугаар сарын 14-ны байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 115-д хүрсэн байна.
Уг тахлын халдвар авсан хүний тоог 2700-аас 8500 гэж баримжаалж байгаа аж.
Йеменд Ираны дэмжлэгтэй хусит босогчид болон Саудын Арави тэргүүтэй эвслээс дэмжлэг авдаг Засгийн газрын армийн хооронд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.
2014 онд эхэлсэн уг мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын тэн хагас нь ажиллах боломжгүй болжээ.Үүний сацуу 7,6 сая орчим хүн цэвэр усгүй газруудад амьдарч байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, 2015 онд Йемений мөргөлдөөнд Саудын Арави хөндлөнгөөс оролцох болсноос хойш 8 мянга гаруй хүн амиа алджээ.

О.Барс