НҮБ: ТАБНУ-д амиа алдсан хүний тоо 30-д хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАКАР./VOA/.НҮБ болон тусламжийн байгууллагуудын ажилтнуудын мэдэгдсэнээр, христийн шашинтнуудын зэвсэгт бүлэглэлийн байнгын халдлага дайралтын улмаас хэдэн зуун энгийн иргэд Төв Африкийн Бүгд Найрамдах улс /ТАБНУ/-ын хилийн хот болох Бангасу-д очиж, мусульманы сүмд орогнож байна.
Конго улстай залгаа хил дээр орших Бангасу хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон халдлага дайралтуудад бүрэн зэвсэглэсэн хэдэн зуун хүн оролцсон байна.
Мөн тэнд байрладаг НҮБ-ын бааз руу дайрсан нь цаашдаа халдлага дайралт гарч болзошгүй гэж үзэхэд хүргэж, ням гарагт тус хот руу цэргийн нэмэлт хүч илгээсэн байна. Харуй бүрий болох үед цэргүүд хотын зарим хэсгийг аюулгүй болгосон талаар НҮБ-ын “MINUSCA” ажиллагааны газрын хэвлэлийн төлөөлөгч Херве Верхүүзел мэдэгдсэн байна.
“Нөхцөл байдал маш хүнд байна, Бангасу хотыг буцаан хяналтандаа авахын тулд боломжтой бүхнийг хийж байна” гэж НҮБ-ын “MINUSCA” ажиллагааны газрын дарга Парфэйт Онанга-Анянга “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “наад зах нь 20-30 хүн амь үрэгдсэн нь тодорхой байна. Халдлага үйлдэгчдийн дотор мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй олон цэрэг-хүүхдүүд байна” гэж онцолжээ.
Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй зэвсэг хураах хөтөлбөрт хамрагдана гэсэн амлалт өгсөн хэдий ч сүүлийн хэдэн сарын турш угсаатны болон шашин хоорондын сөргөлдөөн улам хурцдаж байна.
Тусламжийн байгууллагын ажилтнуудын ярьснаар, Уганда болон Францын цэргүүд өнгөрсөн сард тус бүс нутгаас гарч явсны дараа зэвсэгт бүлэглэлүүд идэвхжиж байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ням гарагт мэдэгдэхдээ, мөргөлдөөнөөс ангид байсан Бангасу хотын орчимд 13 мянган хүнтэй энхийг сахиулах хүчний зургаан албан хаагч амиа алдсанд харамсан гашуудаж байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий Сайд Симплисе Саранжи халдлага дайралтыг зэмлэн буруушаагаад, буруутай этгээдүүдийг шүүхэд өгнө гэж ням гарагт орон нутгийн радиогоор мэдэгдэл хийхдээ амласан байна.
2013 он мусульман шашинтнуудын “Селека” бүлэглэлийн дайчид эрх мэдлийг гартаа авч, Ерөнхийлөгч Франсуа Бозизег түлхэн унагаж христийн цөөнхийн "Анти-балака" зэвсэгт бүлэглэлээс өшөө авахыг уриалах болсноос хойш шашин хоорондын мөргөлдөөн ТАБНУ-ыг нөмрөөд байгаа юм.
Францын колони байсан тус улсад 400 мянга гаруй хүн улс орныхоо дотоодод дүрвэсэн бол 2.2 сая буюу хүн амын бараг тал хувьд нь тусламж шаардлагатай байна.
Х.Сарнай