Вашингтонд болсон хэрэг явдалтай холбоотойгоор Туркийн Элчин сайдыг дуудан ирүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /BBC/. Энэ долоо хоногийн мягмар гарагт Вашингтон хотод эсэргүүцлээ илэрхийлэгчид болон Туркийн аюулаас хамгаалах хүчнийхний хооронд мөргөлдөөн болсонтой холбогдуулан Туркийн Элчин сайдыг АНУ-ын Төрийн Департамент дуудан ирүүлжээ.
Туркийн Элчин сайд Сердар Кылыч лхагва гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Том Шэннонтой уулзсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Мягмар гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-д айлчилж байх үед Вашингтон дахь тус улсын ЭСЯ-ны гадна болсон мөргөлдөөний үеэр 11 хүн гэмтэж бэртсэн юм.
Костюм өмссөн албаны хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэгчдийг өшиглөж, цохиж байгаа нь мягмар гарагт болсон мөргөлдөөнийг харуулсан дүрс бичлэгээс харагдаж байна. https://www.youtube.com/watch?v=PLzgtpd5D3s
Вашингтоны цагдаа нар энэ хэргийг “тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэгчдийн эсрэг хийсэн балмад хүчирхийлэл” гэж тодорхойллоо.

Харин Вашингтон дахь Туркийн ЭСЯ мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Р.Т.Эрдогантай уулзахаар ирсэн туркчууд болон америкчуудыг жагсагчид турхиран мөргөлдөөн үүсгэсэн. Харин одоо тэд өөрсдийгөө хамгаалахын тулд бурууг Туркийн талд тохохыг оролдож байна” гэжээ.
Мягмар гарагт болсон энэ хэрэг явдал нь Америкийн хууль тогтоогчдын дургүйцлийг хүргэж байна.
Тухайлбал, Туркийн Элчин сайдыг хөөн явуулахыг сенатч Жон Маккейн өчигдөр уриалжээ.Тэрбээр өчигдөр нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “бид Туркийн Элчин сайдыг АНУ-аас там руу нь хөөх хэрэгтэй” гэж хэлжээ.
Мөн Ардчилсан намын сенатч Клэр Маккаскилл “энэ хэргийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй. Туркчууд АНУ-ын иргэд рүү эх орондоо байхад нь халдлаа. Туркийн Элчин сайдыг АНУ-аас хөөн гаргах хэрэгтэй” гэж твиттерт хуудсандаа бичсэн байна.
Мягмар гарагийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа Р.Т.Эрдоган Вашингтон дахь Туркийн ЭСЯ-ны байранд очих үед зодоон мөргөлдөөн болсон юм.

Г.Доржханд