“Сүхбаатар-75” урлагийн наадмын Гран при шагналын эзэд маргааш тодорно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан “Сүхбаатар-75” урлагийн наадмыг 13 сумын дунд зохион байгуулж байгаа билээ. Наадамд мэргэжлийн бус, ардын авъяатснууд оролцсон бөгөөд нийт 700 гаруй ардын авъяастнууд авъяас билгээрээ өрсөлджээ. Бүсчилэн зохион байгуулагдсан тус наадмын бүсийн шилдгүүд тодорсон, гран при шагналын эзэд маргааш тодорно.
Одогоос 23 жилийн өмнө Сүхбаатар аймгийн бүх ард түмний урлаг спортын наадам зохион байгуулагдаж байжээ. Үүнээс хойш энгийн ард иргэд, олон нийтийг хамарсан ийм төрлийн урлаг спортын наадам болоогүй. Тэр ч утгаараа "Сүхбаатар-75" урлагийн наадам иргэдийн хүсэн хүлээж байсан наадам болсныг зохион байгуулагчид хэлж байна.
“Сумдууд маань наадамд маш их ач холбогдол өгч, сайн ч бэлдсэн байна. Үнэхээр манай иргэд ийм төрлийн зүйлээр дутагдаж байсан гэдэг нь ажиглагдаж байлаа. Наадмын үр дүн, ач холбогдол маш их байна. Жишээлбэл: Иргэдийн идэвх, оролцоо сайжирч, сумдын соёлын төвийн материаллаг бааз нэмэгдсэн байна. Ихэнх сумд зөвхөн энэ наадамд зориулж хөгжим техник худалдан авч, урлагийн хувцас хэрэглэл хийсэн байсан. Мөн шинэ залуу ардын авъяастнуудыг ил болгосон зэрэг нь тухайн суманд хойш хойшдоо асар их үр өгөөжтэй байх юм. Наад зах нь удахгүй үндэсний их баяр наадам болно. Наадмын урлагийн тоглолтын бэлтгэл ажлыг бүх сумд энэ наадмаар дамжуулан бэлтгээд авсан гэсэн үг. Мөн шинэ залуу авъяастнууд ахмадуудаасаа суралцаж, туршлага судаллаа. Биет бус өв тээгчдийг ч бид шинээр илрүүллээ. Ер нь наадмын ач холбогдол, үр дүнг дурьдаад баршгүй юм. Хамгийн гол нь бид иргэдээ идэвхжүүлсэн, өдөөсөн, дээрээс нь тэдний хүсэн хүлээж байсан наадмыг зохион байгуулж чадсандаа баяртай байна. Зохион байгуулагчид, оролцогчид, үзэгчид гээд бүгд үнэхээр сэтгэл хангалуун байгаа... ” хэмээн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д. Баасандорж хэллээ.
"Сүхбаатар-75" урлагийн наадмын гол онцлог нь ямар нэгэн номер номиниац тусгайлан заагаагүй. Оролцогч сумдууд нэг цаг 20 минутын хугацаанд бүрэн хэмжээний найруулгатай концерт тоглосон. Ихэнх багууд өөрсдийн нутаг нутгийн онцлогийг илэрхийлсэн утга агуулга, найруулгатай тоглолт үзүүлжээ. Жишээлбэл: Сүхбаатар сум их жанжин Д.Сүхбаатар, Онгон сум Монгол Улсын баатар Ч.Дугаржав зэрэг түүхэн хүмүүсээрээ сэдэвлэн тоглолтоо найруулсан байжээ.
Аймгийн 13 сумыг дөрвөн бүсэд хуваасан. Зүүн бүсэд Сүхбаатар сум, Өмнөд бүсэд Онгон сум, Баруун бүсэд Мөнххан сум, төвийн бүсэд Баруун-Урт сумын 1,2 дугаар багууд тус тус тэргүүлжээ. Бүсдээ тэргүүлсэн багуудын тоглолт маргааш буюу Бямба гарагт болж, Гран при шагналын эзэд тодрох юм.
Урлагийн наадмыг дандаа мэргэжлийн хүмүүс шүүн явуулсан бөгөөд шүүлттэй холбоотой ямар нэгэн гомдол, маргаан гараагүй гэнэ.

Т. Одончимэг