Хоцорч болохгүй үйл явдлууд
ТОЙМБид өнөөдөр урлагийн үнэт зүйлийг ойлгодог, шинэ сэргэг бүтээлүүд зохион төрөн гарч, Э.Бат-Үүлийн санаачилсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэмжээнд олон сайхан тоглолт, “урлаг хэмээх зүйлтэй өөрийн биеэр уулзан хуучилж суух” мэт үйл ажиллагуунууд зохиогдох болсон. Яг одоо тэдний ихэнх нь уламжлал болгон зохиогддог урлаг, соёлын томоохон “эвент” болон хувираад байгаа билээ. Ингээд уншигчиддаа энэ зун болох урлагийн томоохон арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
Хүннү фестиваль
2014 он хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс хөтлөлцөн алхаж, дугуй унаж, хүүхэдтэйгээ зугаалж, нохойгоо салхилуулдаг л газар байв. Харин тус онд цэцэрлэгт хүрээлэнд “Хүннү хөгжмийн фестиваль”-ийг зохион байгуулснаар уур амьсгалыг бүрэн шинэчилсэн юм. Ийнхүү Монголын хамгийн анхны олон улсын, орчин үеийн хөгжмийн шилдгүүдийг нэг дор цуглуулсан тус фестиваль мэндэлсэн билээ.

“Тоглох цаг” амьд хөгжмийн наадам

Мэдээж энэ бол наадмын үнэн үзэгчиддээ зориул сан олон онцгой бэлэгнүүдийн нэг нь гэдгийг уншигчид тааварлаж буй биз ээ. Огт өөр хүн болчихоод буцаж ирэхийг хүсэн тэмүүлж, өдөр тутамд тохиолддог хүндхэн асуудлуудыг шуудхан мартаж орхиод тув тунгалаг зүрхтэй болчихоод, сайхан хөгжим сонсохоос гадна найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гарч, зугаалахыг хүссэн хэн бүхэнд “Play time” наадмын үүд хаалга нээлттэй байх болно.
Жаззтай үдэш

Энэхүү хөгжмийн дуугаралт найруулга нь ямар нэг тогтсон хэв маяг хэмжээ хэмнэлд баригдахгүй бөгөөд хурдан хэмнэлээс удаан, удаанаас хурданд шилждэг бөгөөд тоглогдож байгаа хөгжмийн элемент бүр өөр, өөрийн гоцлол хөгжмийнхөө өнгө төрх уур амьсгалыг илэрхийлж байдгаараа онцлогтой юм. Тоглолт үнэ төлбөргүй тул та бүхэн цаг заваа тохируулан хүрэлцэн ирж нэгэн амралтын өдрөө жааз хөгжмийн хэмнэлд өнгөрүүлэх боломжтой.
Цасан цагаан
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 12 удаагаа зохион байгуулагдах гэж буй “Silence White” хэмээх монголын тэргүүлэгч бүжгийн үдэшлэгийг ихэнх уншигчид мэднэ. Тус арга хэмжээ нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бөгөөд наадмын гоёл нь “цагаан” байх ёстой. Хотын соёл, орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлох, Монголын бүжгийн хөгжмийг хөгжүүлж, сурталчлан таниулах нь тус наадмын зорилго юм.
Шинэ санааны давалгаа

Тус арга хэмжээ нь энэ сарын 27 –ны өдөр “The Corporate Hotel & Convention Centre Concert Hall”-д болох юм. 7 дахь жилдээ зохиогдож буй уг арга хэмжээ нь ашгийн бус бөгөөд улс төр, шашны болон өөр бусад нөлөөллөөс ангид байдаг ба тухайн бүс, нутагт гарч буй шинэ санаа, санаачлагуудыг нэгэн тавцанд цуглуулж, дэлхий нийтэд хүргэх зорилготой юм.
Б.Алтанхуяг