Хасан Роухани Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. Ираны үндэсний телевиз Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тус улсын одоогийн Ерөнхийлөгч Хасан Роухани-д баяр хүргэлээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр, Роухани авсан саналынхаа тоогоор өөрийн гол өрсөлдөгч болох Эбрахим Раиси-гаас илт давамгайлж байна.
Ираны Дотоод хэргийн яамны мэдээлснээр, 39 сая ширхэг саналын хуудсыг тоолсны дараах байдлаар, Роухани-гийн төлөө 22,8 сая сонгогч саналаа өгсөн бол Раиси 15,5 сая хүний санал авчээ. Мэдээлэлд дурдсанаар, нийт 40 сая гаруй сонгогч саналаа өгсөн байна. Сонгогчдын ирц өндөр байсан учраас сонгуулийн санал авах байруудын ажиллах цагийн хуваарийг таван цагаар сунгажээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, сонгогчдын 70 орчим хувь нь саналаа өгсөн байна.
Ираны Дээд удирдагч Али Хаменеи-гийн дэмжлэгийг хүлээж буй өдгөө 56 настай Эбрахим Раиси хэлэхдээ “санал хураалтын үеэр зөрчил гарсантай холбогдуулан Сонгуулийн хороонд гомдол гаргана” гэдгээ мэдэгджээ. Тухайлбал, Роухани-г дэмжигчид сонгуулийн санал авах байранд сурталчилгаа хийж байсан аж.
Роуханигийн хувьд 2013 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд Иран улс гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байгаа байдлыг халж, чөлөөт нийгмийг байгуулна гэж амалж байсан юм. Түүнийг сонгуульд ялснаас хоёр жилийн дараа Иран улс өөрийн цөмийн хөтөлбөрийн асуудлаар зургаан гүрэнтэй түүхэн хэлэлцээр байгуулснаар тус улсын эсрэг авсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ цуцлагдсан билээ. Харин түүний өрсөлдөгч болох Эбрахим Раиси бол консерватив үзэлтэй шашны номлогч бөгөөд түүнийг “зөвшилцөж буулт хийх” дургүй хүн гэж үздэг.
Ираны Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргийг гүйцэтгэдэг. Харин түүнээс илүү эрх мэдэлтэй хүн бол Ираны Дээд удирдагч бөгөөд тэрбээр зэвсэгт хүчин, шүүхийн тогтолцоо, төрийн мэдлийн телевиз зэргийг хянадаг ажээ. Үүнээс гадна, гадаад улс төрийн бодлогыг тодорхойлдог байна.

Х.Сарнай