Сирийн босогчид Хомс хотыг орхин гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-22 09:02:59
ЛОНДОН./BBC/. Сирийн засгийн газрын цэргүүд 2011 оны хавар иргэний дайн эхэлснээс хойш анх удаа тус улсын төв хэсэгт орших Хомс хотыг бүрэн хяналтандаа авсан байна.

Оросын цэргийнхний оролцоотойгоор босогчдыг нүүлгэн шилжүүлэх тохиролцоог хэрэгжүүлснээр Хомс хотод ганц ч зэвсэгт босогч, ганц ч нэгж зэвсэг техник үлдээгүй гэж Талял мужийн захирагч Барази хэллээ.

Хотыг чөлөөтэй орхин гарах боломжийг босогчдод олгосон байна. Барази-гийн ярьснаар, босогчид болон тэдний гэр бүлийнхэн суусан сүүлчийн автобус Хомс хотыг орхин гарч сөрөг хүчний хяналтанд байгаа сүүлчийн район болох аль-Ваерыг чиглэн хөдөлжээ.

Босогчдын ихэнх нь сөрөг хүчний хяналтанд байгаа баруун хойд Идлиб муж руу явах бололтой.

Хомс хот хэдэн жилийн туршид бүслэлтэнд байсны дараа босогчдын гол хүч 2014 онд тус хотыг орхин гарсан юм.
 


О.Барс 

 

 

関連ニュース