Оросын нисгэгчийг хөнөөсөн хэрэгт буруутай этгээдэд таван жилийн хорих ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА./TASS/. Оросын нисгэгч Олег Пешковын амь насыг хөнөөсний хариуцлагыг өөртөө хүлээсэн Алпарслан Челик-т хууль бусаар зэвсэг авч явсан хэргээр таван жилийн ял оноожээ. Энэ тухай Челикын өмгөөлөгч Ташкын Кангал мэдээллээ.
“Алпарслан Челик-т хууль бусаар зэвсэг авч явсан хэргээр таван жилийн хорих ял оноосон гэдгийг би батлан хэлэх байна. Хэдийгээр бидэнд шүүхийн шийдвэр бичгээр ирээгүй байгаа боловч шүүх ийм шийдвэр гаргасныг нотолж чадна” хэмээн өмгөөлөгч ярьжээ.
Нисгэгчийг хөнөөсний хариуцлагыг А.Челик анги нэгтгэлийн захирагчийн хувиар өөртөө хүлээсэн ба түүний удирдлагад байсан цэргүүд тушаалыг нь үл биелүүлэн гал нээхээ зогсоогоогүй байна. Харин Челик өөрөө нисгэгчийг буудаагүй байна.
Энэ хэрэг явдал Сирийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр болсон ба Туркийн агаарын цэргийн хүчин Оросын Су-24 нисэх онгоцыг буудан унагаснаар Олег Пешков гэдэг нисэгч амь үрэгдсэн юм.

О.Барс