“Сүхбаатар-75” урлагийн наадамд Мөнххаанчууд тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Сүхбаатар-75” урлагийн анхдугаар наадамд Мөнххаан сумын баг хамт олон тэргүүлжээ. Тус сумын тоглолтын найруулагчаар ажилласан Ц.Дугар, 13 дугаар зуун буюу Чингис хаан, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгал гэсэн гурван үе түүний нэгдлийг урлаг уран сайхны аргаар харуулахыг зорьсон байна.
"Сүхбаатар-75" урлагийн наадмын хоёрдугаар шатанд Онгон, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт сумын 1,2 дугаар багууд тунан үлдэж, шилдгийн төлөө өрсөлдсөн юм. Ингээд Мөнххаанчууд анхдугаар наадмыг тэргүүлж шилдгийн шилдэг гран при шагналын эзэн болсон юм.
“Би тоглолтоороо түүхэн цаг үеүдийг холбон, өнөөгийн ард иргэдийн амьдралаар харуулахыг зорьсон. Тайзныхаа хойморт Мөнххаан нутгийнхаа шүтээн уулыг залсан. Энэ шүтээнийхээ өмнө хүн төрөлхтөн бид түүхэн цаг үеээ мартах, үгүйсгэх учиргүй. Төдийгөөс өдий хүрсэн түүхэн замналыг цаг ямагт санаж, хүмүүс бид үргэлж эв нэгдэлтэй, сайн сайхан байх ёстой гэсэн утга агуулгыг тоглолтоороо харуулахыг зорьсон. Манай багийн хамгийн залуу нь 17, хамгийн ахмад нь 60 орчим насны хүмүүс байсан. Эхэндээ хүмүүс маань цугларахгүй, хоорондоо нэгдэж өгөхгүй жаахан хойрго байсан. Улмаар сум орон нутгийн зүгээс тусгайлан дэмжлэг үзүүлж, хяналт тавиад ирэхээр энэ байдал аяндаа үгүй болж, бэлтгэл сургуулилтаа 10 хоногийн турш тасралтгүй хийсэн. Үүний үр дүнд бид наадмын тэргүүн шагналыг хүртэж чадлаа...” хэмээн найруулагч Ц. Дугар хэллээ.
Энэхүү урлагийн наадам нь анх удаа зохион байгуулагдсан, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажил гэдэг утгаараа шагналын сан өндөртэй байсан. Нийт 25 сая төгрөгийн шагналын сантай тус наадмын шилдэг багуудаас гадна оролцогч сум бүрт нэг сая төгрөгийн мөнгөн урамшууллыг гардуулан өгсөн юм.
Цаашид тус наадмыг үргэлжлүүлэн зохиох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ер нь ард иргэдийн дунд соён гэгээрүүлэх, урлаг уран сайхнаар хөгжүүлэх ийм төрлийн тэмцээн уралдаан дутагдаж байсныг зохион байгуулагчид онцолж байгаа юм. Наадмыг зохион байгуулахад болоод наадамд сумдууд оролцоход маш их зардал гардаг учир жил бүр зохион байгуулах боломж хомс, тиймээс цаашид гурван жилд нэг удаа зохион байгуулахаар яригдаж байгаа юм байна.

Т. Одончимэг