Олон улсын бүх нислэгт зөөврийн компьютер авч явахыг хориглож магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. Олон улсын чиглэлд нислэг үйлдэж буй бүх онгоцонд зөөврийн компьютер авч орохыг хориглох тухай асуудлыг авч хэлэлцэж байна гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли мэдэгдлээ.
Сайд Ж.Келли ням гарагт нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “террористууд зөөврийн цахилгаан төхөөрөмжүүдийг ашиглан иргэний агаарын тээвэрт “бодит аюул” учруулах төлөвтэй байна. Америкийн нисэх онгоцыг хэрхэн яаж унагах вэ? гэсэн бодол террористуудын тархинд эргэлдэж байна” гэжээ.
Турк, Марокко, Иордан, Египет, АНЭУ, Катар, Саудын Арави болон Кувейтээс АНУ руу нислэг үйлдэх онгоцонд ухаалаг гар утаснаас том овор хэмжээтэй төхөөрөмж авч орохыг энэ оны гуравдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд хориглосон билээ. Энэ хоригийг олон улсын бүх нислэгт хамруулан сунгах гэж байгаа бололтой.
Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ зун Европын улсууд болон АНУ-ын хооронд долоо хоногт 3250 нислэг үйлдэх аж.
Их Британи улс мөн дээрхтэй адил хориг арга хэмжээ авсан билээ. Тодруулбал, Турк, Ливан, Иордан, Египет, Тунис болон Саудын Арави гэсэн зургаан улсаас Их Британи руу нислэг үйлдэх онгоцонд зөөврийн компьютер авч явахыг хориглосон юм.

Г.Доржханд