Д.Трамп Герман улсыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-31 10:21:33
ВАШИНГТОН./Reuters/. АНУ-тай тэнцвэртэй бус худалдаа хийж байгаа болон батлан хамгаалах салбарын зардалтай нь холбогдуулан Герман улсыг Дональд Трамп шүүмжиллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр твиттер хуудсандаа “Германтай хийж буй худалдаанаас АНУ ихээхэн алдагдал хүлээж байна. Герман улс батлан хамгаалах салбарын зардлаа бүрэн хэмжээгээр төсөвлөн гаргахгүй байна. Энэ нь АНУ-д маш сөргөөр нөлөөлж байна. Би энэ байдлыг өөрчлөх болно” гэж бичжээ.

НАТО болон “Их-7” бүлгийн Дээд хэмжээний уулзалтуудын дараа өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Д.Трампт маш сэтгэл дундуур байгаагаа Германы Канцлер Ангела Меркель илэрхийлсэн билээ. Гэхдээ тэрбээр Д.Трампыг шүүмжлэхдээ нэрийг нь дурдаагүй юм.

Тэрбээр хэлэхдээ “Европ бусдаас хамааралтай байдаг цаг өнгөрсөн” гэсэн билээ.

Худалдааны бодлого болон дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээнүүдийн тухайд хоёр улсын удирдагчид “Их-7”-гийн уулзалтын үеэр санал зөрөлдөж байсан юм.
 
Г.Доржханд


 
関連ニュース