Оросын хөлөг онгоцууд "Лалын улс"-д далавчит пуужингаар цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-31 15:03:05
МОСКВА. /Sputnik/. Оросын тэнгисийн цэргийн хүчнийхэн Сирийн Пальмира хотод  “Лалын улс” бүлэглэлийн цэргийн байрлалуудад “Калибр” далавчит пуужингуудаар цохилт өгсөн гэж ОХУ-ын БХЯ өнөөдөр мэдэгдлээ.

Тус яамны мэдэгдсэнээр, “Лалын улс”-ын гол түшиц газар болох Сирийн хойд нутгийн Ракка хотоос тээвэрлэн авчирсан зэвсэг, төхөөрөмжүүдийг хадгалж байгаа Пальмира хотын зүүн дүүрэгт орших босогчдын нуувчуудыг онилон цохилт өгчээ.

Босогчдын байрлалуудад цохилт өгөхөөсөө өмнө АНУ, Турк болон Израилийн цэргийнхэнд урьдчилан мэдээлэл өгсөн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Г.Доржханд

 

関連ニュース