АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд шинэ ангиллын нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг хүлээлгэн өглөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. Хамгийн орчин үеийн "Gerald Ford" нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд шилжүүлэн өгсөн тухай Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн алба мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, “Huntington Ingalls Industries” корпорациас уг хөлөг онгоцыг захиалагчид хүлээлгэн өгөх ёслол Атлантын далайн эрэгт орших Виржиниа муж улсын Ньюпорт-Ньюс цэргийн баазад болсон байна. Шинэ ангиллын уг хөлөг онгоцны явалтын туршилтыг 5 дугаар сарын 26-нд хийж дуусгажээ.
Мэдээлэлд дурдсанаар, “Huntington Ingalls Industries” корпорациас уг хөлөг онгоцыг захиалагчид хүлээлгэн өгөх ёслол Атлантын далайн эрэгт орших Виржиниа муж улсын Ньюпорт-Ньюс цэргийн баазад болсон байна. Шинэ ангиллын уг хөлөг онгоцны явалтын туршилтыг 5 дугаар сарын 26-нд хийж дуусгажээ.
Хөлөг онгоцыг энэ зунаас ТЦХ-ний бүрэлдэхүүнд оруулах бөгөөд дараа хөлгийн багийнхныг бүрдүүлж, хөлгийг тэнгист явуулж зүгшрүүлэх ажиллагааг хийх юм. Ингэснээр уг хөлөг онгоц 2020 он гэхэд байлдааны үүрэг гүйцэтгэж эхлэх ажээ.
Энэхүү хөлөг онгоц нь Тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгч буй “Gerald Ford” ангиллын анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц бөгөөд “Nimitz” ангиллын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцны халааг авч байгаа аж. Шинэ үеийн хөлөг онгоцыг 1975 оноос хойш анх удаагаа хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. Өмнө нь Nimitz ангиллын “George H W Bush” шинэ хөлөг онгоцыг 2009 онд хүлээлгэн өгч байжээ.
“Gerald Ford”-ын нислэгийн тавцан нь хэмжээгээрээ өмнөх загваруудын хөлөг онгоцнуудынхаас том, ийм учраас илүү олон тооны нисэх онгоц, нисдэг тэрэг, тэдгээрт зориулсан түлш шатахуун, сум хэрэгслийг тээх боломжтой юм. “Gerald Ford” хөлөг онгоцны цахилгаан соронзон хөөрөх тавцан, буултын сайжруулсан хурд сааруулагч нь "тавцангийн нисэх хүчний" байлдааны нислэгийн тоог 30 гаруй хувиар нэмэгдүүлэх юм. Үүнээс гадна, тус хөлөг онгоц “Nimitz” ангиллын хөлөг онгоцуудтай харьцуулахад гурав дахин их цахилгаан гаргах чадалтай цөмийн эрчим хүчний хоёр шинэ төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Үүний сацуу шинэ хөлөг онгоцны багийн гишүүдийн тоо 4539 байгаа нь “Nimitz” ангиллын хөлөг онгоцныхоос /5200/ цөөн юм. “Gerald Ford” хөлөг онгоцны ашиглалтын хугацаа 50 жил бөгөөд 75-ээс дээш тооны нисэх онгоц, нисдэг тэргийг тээвэрлэх боломжтой ажээ.
О.Барс