Бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ Н.Мадуро мэдэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН./BBC/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро одоогийн үндэсний парламентын оронд Үндсэн хуулийн ассамблей байгуулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгаагаа мэдэгдлээ.
Н.Мадурогийн санаачилсан хууль тогтоох шинэ байгууллага нь тус улсын үндсэн хуулийг өөрчлөх бүрэн эрхтэй байх юм. Одоогийн парламентын гишүүдийн ихэнх нь сөрөг хүчнийхэн бөгөөд тэд Н.Мадурог огцрохыг шаардсаар байгаа билээ. Н.Мадурог эсэргүүцэгчдийн хувьд, түүний санал болгож буй шинэчлэл нь Ерөнхийлөгчийн гарт эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн алхам гэж үзэн эсэргүүцсээр байна.
Венесуэльд эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилсээр буй энэ үед улс төрийн тэмцэл улам хурцдаж байгаа юм. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, гудамжны мөргөлдөөний улмаас 4 дүгээр сарын 1-нээс хойш нийтдээ 60 хүн амиа алджээ.
Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцогчид Н.Мадурог тус улсын эдийн засгийг туйлдуулсан гэж буруутгаж байгаа юм. Хямралын улмаас эрчим хүч тасалдаж, наад захын өргөн хэрэглээний бараа хомсдон, инфляци гаарч байна. Олон улсын валютын сангийн таамаглаж байгаагаар, тус улсад инфляцийн түвшин 2018 онд 1660 хувьд хүрэхээр байгаа юм.
Харин Ерөнхийлөгчийн талынхан "сөрөг хүчнийхэн төрийн эргэлт хийхийг санаархаж байна" гэж буруутгаж байгаа ажээ.

О.Барс