ХМТ-ны тэргүүн асан Ж.Коми ирэх долоо хоногт мэдүүлэг өгнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэлтэй холбогдуудан мөрдөн шалгалт явуулж байгаа Конгрессын хороонд Холбооны мөрдөн товчооны /ХМТ/ захирал асан Жеймс Коми ирэх долоо хоногт мэдүүлэг өгнө.
Сенатын тагнуулын хорооны тэргүүн өчигдөр мэдэгдэл хийхдээ “Ж.Коми энэ сарын 8-нд мэдүүлэг өгнө” гэжээ.
Өнгөрсөн сарын эхээр Ж.Комиг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп огцруулсан юм. Тэр үеэс хойш ХМТ-ны тэргүүн асан анх удаагаа ам нээх гэж байгаа нь энэ билээ.
Д.Трампын сонгуулийн штабынхан болон Орос хоорондын хуйвалдааныг шалгахад ХМТ-нд саад болохын тулд түүнийг огцруулсан гэж шүүмжлэгчид үзэж байна.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болохоос өмнө Москватай харилцаа холбоо тогтоож, дипломат асуудлыг авч хэлэлцсэн гэх үндэслэлээр үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн суудлаас огцорсон Майкл Флиннтэй холбоотой хэргийг хаахыг Ж.Комигоос Д.Трамп шаардсан гэсэн мэдээлэл байгаа юм. Ж.Коми энэ тухай өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичсэн байна гэж эх сурвалжууд мэдээлсэн билээ.
Америкийн “The Wall Street Journal” сонин болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, М.Флиннтэй холбоотой хэргийг хаахыг Д.Трамп хүссэн тухай ХМТ-ны захирал асан Ж.Коми Сенатын хороонд мэдүүлэг өгөх үеэрээ ярьж магадгүй.
Хэрвээ Ж.Коми Д.Трампын эсрэг мэдүүлэг өгвөл АНУ-ын төрийн тэргүүн дахин шүүмжлэлтэй нүүр тулгарах магадлалтай гэж ажиглагчид хэллээ.
Г.Доржханд