Багийн хөгжлийн төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн 2дугаар багийн Хөгжлийн төв өнөөдөр ашиглалтад орлоо.
Барилгыг "Чандмань Баянхонгор" ХХК улирагч оны 7 дугаар сараас эхлэн барьж эхэлсэн бөгөөд нийт 350 сая төгрөгийн төсөвт хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. Тус байгууламж нь дотроо багийн дарга, мэдээллийн ажилтан, цагдаа зэрэг мэргэжилтнүүд суух долоон өрөө, стандартын спортын заал бүхий хоёр давхар барилга аж.
Төрийн үйлчилгээг шуурхай авах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх төвтэй болсондоо баяртай байгаагаа тус багийн иргэд ярьж байна.
Б.Мөнхзул