Афган дүрвэгч Орос хүүхдийн амийг хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН./TASS/. Герман улсад 41 настай Афганистаны дүрвэгч 5 настай хүүгийн амийг хөнөөж, түүний эхийг нь мөн шархдуулжээ гэж Германы DPA агентлаг мэдээллээ. Энэхүү эмгэнэлт хэрэг бямба гарагт Баваар мужийн Регенсбургээс холгүй байрлах дүрвэгсдийн лагерьт болсон байна.
Уг хэргийн газарт ирсэн цагдаа нар тэр Афганистаны дүрвэгч рүү гал нээсний улмаас тэр шархаа даалгүй нас баржээ. Тус агентлагийн мэдээлснээр, амиа алдсан хүү Орос гаралтай хүүхэд байжээ. Түүний 6 настай ах нь болсон зүйлийг бүгдийг нь харсан ба тэрбээр маш хүчтэй шооконд оржээ. Одоо түүнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж. Мөн гэмтэл бэртэл авсан ээжийг нь эмнэлэгт хэвтүүлжээ.
Болсон хэрэг явдлын талаар болон Афганистан гаралтай дүрвэгчийн үйлдлийн шалтгаан нь юу байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна.

О.Барс