Японд угсарсан анхны F-35 байлдааны нисэх онгоцыг сэтгүүлчдэд үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО./TASS/. Японд угсарсан анхны F-35 байлдааны нисэх онгоцыг Айти мужийн “Mitsubishi Heavy Industries” корпорацийн нэгэн үйлдвэрт зочилсон сэтгүүлчдэд үзүүлжээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр, ийм маркийн хоёр нисэх онгоцыг туршилтад оруулсны дараа энэ санхүүгийн жилдээ багтан Японы Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд нийлүүлэх аж.
F-35 онгоцыг Америкийн "Lockheed Martin" корпораци НАТО-гийн хэд хэдэн орны оролцоотойгоор зохион бүтээсэн ба энэ нь олон зориулалттай, тактикийн нисэх онгоц юм. Энэ онгоцыг радарт баригддаггүй “стелс” технологийг ашиглан үйлдвэрлэдэг ажээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, тэнгисийн явган цэргийн хүчин ойрын хэдэн арван жилийн дотор 2600 гаруй ийм сөнөөгч нисэх онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Японд эдгээр нисэх онгоцыг тусгай лицензээр угсрах ба цаашдаа Японы Агаарын цэргийн хүчний үндсэн зэвсэглэл болох аж. Эхний ээлжийн F-35-уудыг Японы Хоншю арлын хойд хэсэгт орших "Мисава" агаарын цэргийн баазад байрлуулахаар төлөвлөжээ. Харин америкчууд 10 ширхэг ийм төрлийн нисэх онгоцыг тус арлын баруун өмнөд хэсэгт хэдийн байрлуулаад байна.
Японы Агаарын цэргийн хүчин нийтдээ 42 ширхэг ийм төрлийн нисэх онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа аж.

О.Барс