Катартай дипломат харилцаагаа тасалж буй улс орнуудын тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-06-05 15:39:15
ТРИПОЛИ. /Sputnik/. Бахрейн, Саудын Арави, Египет болон АНЭУ-ын араас  Йемен болон Ливи улс Катартай тогтоосон дипломат харилцаагаа тасаллаа.

Катар улс терроризмыг хөхиүлэн дэмжиж, хөрш улс орнуудын аюулгүй байдлыг алдагдуулах үйлдэл гаргаж байна гэх үндэслэлээр зургадугаар сарын 4-нд Бахрейн, Саудын Арави, Египет болон АНЭУ Катартай тогтоосон дипломат харилцаагаа тасалж, хилээ хаасан юм.

Катартай тогтоосон дипломат харилцаагаа дээрхтэй адил шалтгаанаар тасалж байгаагаа өнөөдөр Йемен болон Ливи улс мэдэгдлээ.

Харин эдгээр орны шийдвэрийг Катарын тал "ямар ч үндэслэлгүйгээр гаргасан шударга бус шийдвэр" гэж үзэж байна.
Г.Доржханд

 

 
関連ニュース