"Хүүхдийн төлөө хамтдаа" чуулган боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн Хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхжуулах “Хүүхдийн төлөө хамтдаа” чуулганыг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион явууллаа. Тус арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс хамтран Өвгөнжаргалантын хүүхдийн зусланд болсон юм.
Чуулганд аймгийн төвийн болон хөдөөгийн 19 сумын хүүхэд хамгааллын чиг үүрэг бүхий 250 алба хаагч хамрагдсан байна. Арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ, “Хүүхдийн асуудал амьдрал дээр хүн бүрийн хамгийн чухал асуудал мэт ойлгогддог атлаа бодлогод эрэмбэлэгдэхдээ хойгуур орчихдог нь санаа зовоосон асуудал юм. Тиймээс хүүхдийн эрх, тэдний хамгааллын асуудлыг Баянхонгор аймаг онцгой анхаарч, бодлого бүрийн үндэс, эхлэл гэж харах ёстой”-г онцолж байсан.
Хамтарсан багт сум, хорооны Засаг дарга, өрхийн эмч, сум, хороо, сургуулийн нийгмийн ажилтан, халамжийн, хүүхэд гэр бүл хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ТББ-ын төлөөлөл багтдаг байна. Энэ удаагийн чуулганаар дээрх хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ойлголтыг гүнзгийрүүлэх, аргазүйн дэмжлэг үзүүлэхийг зорьжээ. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, арга зүйн чадварыг олгосон байна. Мөн цаашид хамтарсан баг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах, хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэж, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэхэд хамтарсан багийн үйл ажиллагааг чиглүүлэхэд анхаарчээ.
Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлууд гэр бүлийн орчинд, хаалттай байдлаар явагдаж ирсэн нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг байна. Тэгвэл шинэ тутам мөргөдөх болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, далд хэлбэртэй явагдаж ирсэн хүчирхийллүүд тодорхой хэмжээнд таслан зогсоох боломжтой болжээ. Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийн тоо эрс нэмэгдсэн нь тухайн хуулийн хэрэгжилттэй холбоотой юм. Илрүүлэлт ийнхүү нэмэгдсэнээр гэмт хэргийн гаралт буурч байгаа тухай тус газрын мэргэжилтнүүд хэлж байна.
Чуулганы хоёр дахь өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөл хамтарсан багийн гишүүдтэй уулзаж, цаашид үйл ажиллагаандаа юуг анхаарах ёстой талаар мэдээлэл өглөө. Түүний хэлж байгаагаар гэр бүлийн хүрээнд явагддаг гэмт хэргийн хүчирхийллүүд далд хэлбэрээр явагдахын зэрэгцээ, хувь хүний нэр хүнд, олон нийт дэх байр суурьтай холбоотой байдаг учраас иргэд нуун дарагдуулах, үгсэн хуйвалдах замаар хэргийг улам бүр лавшруулдаг. Тиймээс хамтарсан багийн гишүүд таамаглах, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагаагаа улам бүр уялдуулж, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэйг албаныхан онцолж байв.
Б.Мөнхзул