Төрийн албан хаагчид тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр Баянхонгор аймгийн төрийн зарим байгууллагын ажилтнуудын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.
Ёслолын үеэр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Ихбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн В.Содномдаржаа, Б.Жамъяндорж нарын 17 албан хаагч төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.
Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Дашцэрэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөсөн алба хаагчдад хандаж, "Төрийн өндөр босгыг давж, төр түмнийхээ төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан та бүхэнд баяр хүргэе. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хариуцлагатай, шударга ажиллаарай" хэмээн захилаа.

Б.Мөнхзул