Бразилын социал демократ нам эрх баригч эвслийн бүрэлдэхүүнээс гарахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Бразилын социал демократ нам /БСДН/ тус улсын Ерөнхийлөгч Мишел Темерийг холбоотой дэгдсэн дуулиан өрнөж байгаа ч гэсэн эрх баригч эвслийн бүрэлдэхүүнээс гарахгүй байх шийдвэр гаргажээ. "UOL" интернет порталд мэдээлснээр, зохих шийдвэрийг Бразилын улс төрийн энэ хүчний нийт үндэсний их хурлаар гаргасан аж.
“БСДН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах чиглэлд ямар ч алхам хийхгүй. Хэрвээ шаардлагатай бол бид дүн шинжилгээ эргэн хийх болно” гэж 2 дугаар сарын сүүлч хүртэл М.Темерийн эмхлэн байгуулсан Засгийн газрын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан БСДН-ын сенатор Жозе Серругийн ярьсныг тус портал иш татжээ.
Үүнээс өмнө ОНМХ-ээр Социал демократууд эвслийн бүрэлдэхүүнд цаашид байх эсэх дээр санал нэгдэж чадахгүй хэд хонож байна гэж мэдээлж байсан юм. Парламент дахь БСДН-ын фракц гишүүдийнхээ тоогоор гуравт жагсдаг буюу 594 депутатын 64 нь тус намынх юм. Гадаад хэргийн сайд Алоизиу Нунес, Хот хөгжлийн сайд Бруну Араужу, түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Антониу Имбассаи, хүний эрхийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Луислинда Валуа нар тус намын гишүүд юм. Өмнө нь Бразилын социалист нам, ардын социалист нам, “Подемос” нам тус бүр эрх баригч эвслээс гарах шийдвэрээ зарласан билээ.
5 дугаар сарын дундуур Бразилд тус улсын төрийн тэргүүнтэй шууд холбоотой авлигын дуулиан дэгдсэн юм. Бразилын хоёр бизнесмен тус улсын Дээд шүүхэд Ерөнхийлөгч М.Темерийг огцруулах хүсэлтийг санаачлагч Доод танхимиыйн дарга асан Эдуард Кунью-д авлига өгч худалдаж авахаар гуйж байгаа тухай аудиобичлэгийг өгсөн юм. Мөрдөн байцаалтын явцад авлигын мөнгийг Куньи-г дуугүй байлгахад зориулсан байж магадгүй байгаа аж. Мөн цагдаагийнхны гарт М.Темерийн ойрын зөвлөхийн нэг Родригу Роша Лоурес их хэмжээний мөнгө чемоданд хийж байгаа видео бичлэг оржээ.
Энэ үйл явдал болсны дараа сөрөгч хүчний хэсэг улс төрчид парламентын Доод танхимын дарга Родригу Майе-д Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтийг явуулжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч М.Темерийн эсрэг авлига, шүүхийн ажиллагаанд саад хийхийг санаархсан, гэмт бүлэглэлийг зохион байгуулсан зэрэг зүйл ангиудаар мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна. Төрийн тэргүүн өөрийн зүгээс энэ бүхнийг үгүйсгэж байгаа ба мөрдөн байцаалтыг зогсоох нэхэмжлэлийг шүүхэд өгчээ. М.Темерийн хэлснээр, дээрх аудио бичлэг нь “хуурамч”, харилцан яриаг нь зохиомлоор монтажилсан гэж үзэж байгаа аж.

О.Барс