Панам улс Тайваниас дипломат харилцаагаа тасалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАНАМ. /BBC/. Панам улс Тайваньтай тогтоосон урт хугацааны дипломат харьцаагаа тасалж, Хятадтай харилцаа тогтоосон байна.
Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс оршин тогтнож байгаа бөгөөд Тайвань бол түүний нэг хэсэг нь юм гэж Панамын засгийн газар мэдэгдсэн байна. Үүнд Тайваний зүгээс “эгдүүцэн дургүйцэж” байгаагаа илэрхийлсэн аж.
Хятад улсын хувьд Тайванийг өөрийнхөө нэг муж гэж үздэг. Цөөн хэдэн улс Тайпэйтэй харилцаатай байдаг билээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Африкийн арлын улс болох Сан Томе ба Принсипи нь Панамтай ижил алхам хийсэн байна. Одоогийн байдлаар зөвхөн 20 улс Тайваньтай дипломат харилцаатай байгаа ажээ
Сүүлийн жилүүдэд Хятад улс эдийн засгийн чухал ач холбогдолтой Панамын суваг байрладаг Төв Америкийн улсуудад хийж байгаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаа юм.
Панам улсын зүгээс Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа таслах болсон шалтгаанаа тайлбарлаагүй аж. Тус улс сүүлийн жилүүдэд Хятадтай эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлж байгаа юм. Хятадын компаниуд Панамд боомтууд барьж байгаа бөгөөд Панамын сувгийн ойр орчмын бүс нутгийг хөгжүүлэх тендерт оролцох сонирхолтой байгаагаа Хятадын компаниуд илэрхийлсэн байна.
Панамын суваг бол ачаа тээврийн маш чухал зам юм. Хятад улс дэлхий даяар худалдаагаа өргөжүүлэхийн тулд “Нэг бүс, Нэг зам” санаачилгыг гаргасан бөгөөд Бээжингийн хувьд Өмнөд Америк болон АНУ-ын зүүн эрэгт хүрэх нь стратегийн чухал ач холбогдолтой юм.

Х.Сарнай