Оросын эсрэг хоригийг чангатгахыг АНУ-ын Сенат дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-15 09:23:47
ЛОНДОН./BBC/. Орос улс Крымын хойгийг өөртөө хавсарган нэгтгэсэн болон Донбасст зэвсэгт мөргөлдөөн эхэлсний дараа АНУ-ын Сенат Оросын эдийн засгийн хэд хэдэн салбарын эсрэг тавьсан хоригийг чангатгах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Одоо уг баримт бичгийг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим хэлэлцэх ба тус танхим дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурах юм.

Оросын эсрэг хоригийг чангатгах гэж байгаа нь 6 дугаар сарын 13-нд тодорхой болсон юм. Дээрх баримт бичигт дурдсанаар, хоригийн жагсаалтад орсон Оросын банкуудын санхүүжилтийн дээд хугацааг одоогийн 30 хоногоос 14 хоног болгон багасгах бол Оросын газрын тосны компаниудын санхүүжилтыг одоогийн 90 хоногоос 30 хоног болгон бууруулах юм. Мөн газрын тос, байгалийн хий экспортлох зориулалттай дамжуулах хоолойг барихад Орост тусалж буй орнууд, Оросын төрийн өмчийн активуудыг хувьчлахад тусалж буй орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналыг хуулийн төсөлд тусгажээ. 

Үүнээс гадна, энэхүү хуулийн төсөл нь АНУ-ын Ерөнхийлөгч уг хоригийг дангаар цуцлах боломжийг хязгаарлаж байгаа юм.
О.Барс 

 

 


関連ニュース